ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зеркало Недели: Монгол Улс АНУ-аас хуягт машин худалдан авна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-20

АНУ-ын Батлан хамгаалах яам гадны улс орнуудад нийлүүлэх зорилгоор тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч Oshkosh Defence компанид хуягласан JLTV жийп машиныг үйлдвэрлэх захиалга өгсөн талаар Украины “Зеркало Недели” сайт мэдээлжээ.

Мэдээнд дурьдсанаар манай улс хуягт жийп худалдан авах улсын тоонд багтсан байна. Тодруулбал, АНУ-ын Батлан хамгаалах яам Oshkosh Defence компанитай 160 сая ам.долларын гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд JLTV /Joint Light Tactical Vehicle/ жийп машиныг Хойд Македон, Словени, Словак, Румын, Монголд тус тус нийлүүлнэ гэж дурьджээ.

Гэхдээ одоогоор манай улс хэчнээн машин авах нь тодорхойгүй байгаа аж. Гэрээнд заасны дагуу Oshkosh Defence компани захиалгыг 2025 оны есдүгээр сарын 25-ны дотор гүйцэтгэх юм байна.  

Эх сурвалж: ZN.UA