ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэлийг 400 иргэнд ногдуулжээ

O.Admin
2023-11-20

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 13-20-ны өдрүүдэд 32,586 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 565 хэргийг хүргүүлжээ.

Үүнээс:

  • Хүний амьд явах эрхийн эсрэг 4
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 171
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14
  • Өмчлөх эрхийн эсрэг 290
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 32
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, бусад 17 хэрэг байна. 

Эрэн сурвалжлах ажиллагаа, зарим гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлт

Эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 26, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 101, сураггүй алга болсон хүн 87, шүүхээс даалгасан хүн 159, зөрчил үйлдсэн 27 хүнийг олж тогтоосон байна. Хүүхдийн эрхийг зөрчсөн 54 иргэнд 16,200,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 220 иргэнийг шүүхээр баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчил үйлдсэн нийт 392 иргэнийг шүүхээр баривчлуулж, 400 иргэнд торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл оногдуулсан байна.

Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн зарим хэрэг

Булган аймгийн Бүрэгхангай сумын Дэрст 3 дугаар багийн нутаг Туул голын сав газарт энэ оны долдугаар сарын 6-ны өдөр иргэн А нь техник хэрэгсэл ашиглаж, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож, 13,126,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт учирсан хохирлыг нөхөн төлүүлж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ. 

Экологийн цагдаагийн албанаас хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгдсэн эрүүгийн дөрвөн хэрэгт учруулсан 322,178,940 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн байна хэмээн ЦЕГ-ын ХМТ-өөс мэдээлэв.