ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Афганистан, Казахстанд их хэмжээний цас орж, цасан шуурга шуурчээ

O.Admin
2023-11-21

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст агаарын хүчтэй урсгал үүсэж Сибирьт -71 градус хүрч хүйтэрч Сибирийн хүйтэн агаарын урсгал зарим бүс нутгийг дайран өнгөрч байна.

Үүний улмаас Афганистан, Казахстан улсуудад их хэмжээний цас орж, цасан шуурга шуурчээ. Казахстан улсад орон нутгийн авто замуудыг хэсэгчлэн хааж нийт 164 нэгж техник хэрэгсэл болон 190 зам засварчид ажиллаж байна.

Цаг агаарын нөхцөл байдал сайжрахгүйгээр барахгүй арваннэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд дахин их хэмжээний цасан шуурга шуурч цасны гүн 15-28 см хүрч орох төлөвтэй байгааг Tengrinews.kz мэдээлжээ.

Эх сурвалж: Tengrinews.kz

Орчуулсан Б.Гэрэлзаяа