ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Угаар мэдрэгчийн тусламжтайгаар айлын гэр, эд хөрөнгийг хамгаалжээ

O.Admin
2023-11-22

Налайх дүүрэг наймдугаар хорооны дугаар тоотод оршин суух Б гэгч айлын дамжуулагчтай угаар мэдрэгчээс Тавантолгой түлш компанийн Хяналтын нэгдсэн төвд онц аюултай дохио өчигдөр /2023.11.21/ 17:30 цагийн үед иржээ. Ирсэн мэдээллийн дагуу тухайн айлын бүртгэлтэй утасны дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байжээ.

Улмаар Налайх дүүргийн наймдугаар хороо хариуцсан Тавантолгой түлшийн ахлах Б.Ундраад мэдэгдэж хаягийн дагуу Хяналтын ажилтан Н.Цэлмэгсайхан яаралтай очиход гэрийн зүүн талаас гаднаас нь галдаж шатаасан, гал унтраах ангийнхан ирсэн байсан бөгөөд цагдаагийн байгууллага хэргийн газарт ажилласан байна.

Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын нэгдсэн төвийн хоёрдугаар Ээлжийн дэлгэцийн оператор П.Хүрэлмөнх, Налайх дүүргийн ахлах ажилтан Б.Ундраа Н.Цэлмэгсайхан , ХҮТ-ийн хариуцлагатай жижүүр Ц.Батдэлгэр нар тус дүүргийн цагдаа, онцгойгийн албан хаагчид шуурхай ажилласны үр дүнд иргэн Б-ийн эд хөрөнгийг авран хамгаалж чадлаа.