ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цэцэрлэгт хүрээлэн, сургуулийн орчимд тамхи татахыг хориглолоо

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-29

Францын Засгийн газар энэ сарын 28-нд тус улсад үйл ажиллагаа явуулдаг бүх цэцэрлэгт хүрээлэн, далайн эргийн амралтууд, ой мод, сургууль цэцэрлэгийн орчимд тамхи татахыг хориглох шийдвэр гаргажээ.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Орельян Руссо Засгийн газраас тамхины эсрэг баримтлах бодлогыг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр энэ талаар мэдээлсэн бөгөөд цаашдаа тамхигүй орчныг жишиг болгохоор төлөвлөж буйгаа онцолсон байна.

Мөн тамхины татварыг нэмэхээр болжээ. Одоогоор 20ш-тэй нэг хайрцаг тамхины үнэ 11 евро бол 2025 он хүртэл 12 евро, 2026 онд 13 евро болгон нэмэх аж. Үүнээс гадна Вэйп гэх залуусын дунд хэрэглээ ихтэй нэг удаагийн электрон тамхийг хориглохоор төлөвлөж байгаа юм байна.

Францад жил бүр 75000 хүн тамхинаас үүдэлтэй өвчнөөр нас бардаг аж.