ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Анзаар” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж дууслаа

O.Admin
2023-12-02

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хор уршгийг иргэд олон нийтэд таниулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Анзаар” арга хэмжээг Монгол Улсад Гэмт Хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 2022-2023 оны хооронд зохион байгуулж, аяны үр дүнг хэлэлцэн, өнөөдөр хаалтын ажиллагааг зохион байгууллаа.

Арга хэмжээний хаалтын үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын Суралцагчийн хөгжлийн газрын дарга Ж.Болормаа, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Өлзийхутаг, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатар, Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Насанбат, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг, Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Давааням нар оролцож аянаас гарсан үр дүнг тайлагнаж, санал бодлоо солилцлоо.

Аянын хүрээнд 1642 удаагийн сургалт зохион байгуулж, 97,980 иргэнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, хэрэглэсэнд хүнд илрэх шинж тэмдэг, сэтгэл зүйн өөрчлөлт, хуулийн хариуцлагын талаар мэдлэг олгох сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулсан.

Сургалт, мэдээллийн ажилд хамрагдсан иргэдэд 97 мянган ширхэг зөвлөмж, сэрэмжлүүлэг тарааж, 5 асуулт бүхий санал асуулгыг цахим (QR код) болон цаасаар авахад 98 хувь нь “Эерэг” үнэлгээ өгч, 11210 хүн талархал илэрхийлсэн байна.

Аяны үр дүнд хар тамхитай тэмцэх газрын фейсбүүк хуудсанд энэ онд 134 иргэн хандан зөвлөгөө, мэдээлэл авч, гэмт хэргийн талаар 36 мэдээлэл ирүүлснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23% өсч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 116 тусгай дугаарын утсанд 122 иргэн хандан зөвлөгөө, мэдээлэл авч 39 иргэн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл тус тус ирүүлсэн нь иргэд, олон нийтээс цагдаагийн байгууллагад хандах мэдээллийн урсгал нэмэгдэж байгааг харуулж байна.

Цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр зохион байгуулсан сургалтын үр дүнд энэ оны байдлаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамлын тархац бүхий аймгуудын цагдаагийн газраас 33 гэмт хэргийг илрүүлснийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12 нэгж буюу 63,6% өссөн үзүүлэлтэй байна.

Mungkin gambar 12 orang, mimbar dan teks

Ахуйн хэрэглээний газ, цавуу, будаг шингэлэгч хэрэглэж мансуурдаг 79 хүүхдийг бүртгэл, хяналтад авч, дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн сэтгэц-наркологийн эмч нартай холбон зуучилж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан.

Аяны хүрээнд идэвх санаачилга, үр дүн гарган оролцсон Сонгинохайрхан дүүрэг, Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарт талархал гардууллаа.