ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Захиргаа, удирдлагын газрын нээлттэй өдөрлөг Зүүн үйлдвэрт эхэллээ

O.Admin
2023-12-04

Өдөрлөгөөр Хуулийн хэлтсээс Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хуульчдын холбоотой хамтран ажилчдад өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгч байна. Хүний нөөц, сургалтын хэлтсээс Хүчирхийллийн үндэсний төвтэй хамтран сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна. Мэдээлэл технологийн хэлтсээс TTT e-system аппликейшнийг ажилчдын гар утсанд суулгаж, танилцуулах ажлыг хийж байна.

Өдөрлөгийг дэмжиж хамтран ажилладаг Юнител группын зүгээс манай компанийн ажилтнуудад зориулан цогц үйлчилгээ үзүүлж байна. Үүнд "Unitel"-ийн Unlimited шинэ багцын дугаар үнэгүй +Нэмэлт урамшууллууд авах +Гар утасны лизинг, "U point"- Гэр бүлийн гишүүдэд зориулсан дугаар үнэгүй авч Collective группд үнэгүй холбогдож U-point оноо бэлгэнд авах, "Univision"- Өрхийн шинэ Smart хар төхөөрөмжийг 100 хувь үнэгүй солиулж авах, E Clinic - Эрдэсийн шинжилгээ үнэгүй өгч мэргэжлийн эмч мэргэжилтнээс зөвлөгөө авах Jackpot эргүүлэн азтан болох зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгож байгаа юм.

Мөн Худалдаа хөгжлийн банк, Eco car компанийнхан Тавантолгой түлш ХХК-ийн ажилтнуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Өдөрлөг маргааш Баруун үйлдвэрт үргэлжилнэ.

Mungkin gambar 5 orang dan teks