ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хархорины эмч нар ясны хугарал бэхлэх, хадаас авах, нөхөх хагалгааг сумандаа хийж байна

O.Admin
2023-12-07

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн хамт олон, Их эмч Ц.Мөнхбат, Э.Баасансүрэн нарыг гэмтлийн нарийн мэргэжлийн их эмчээр сургаж, орон нутагт гэмтлийн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн байна. 

2023 онд гэмтлийн амбулаториор 4298 иргэн үйлчилгээ авч, 150 иргэн хэвтэн эмчлүүлжээ. Хэвтэн эмчлүүлэгчдээс 60 гаруй иргэнд гэмтлийн мэс засал хийсэн байна.

Тус эмнэлэг энэ жил улсын болон байгууллагын төсвөөс C-arm рентген аппарат, гэмтлийн мэс заслын түгжээт хадаасны ком, шагайн ялтасны ком, ялтас шураг авагч ком, цахилгаан хөрөө, цахилгаан дрилл багаж зэргийг авч, шилбэний хугарлыг түгжээт хадаасаар бэхлэх, шагайн гадна хавчаарын хугарлыг ялтас шургаар бэхлэх, шуу ясны хугарлыг ган шөргөөр бэхлэх, зөөлөн эдийн дутмагшилтай шархыг зөөлөн эдийн унжлага үүсгэж нөхөх, түгжээт хадаас, ялтас шураг авах мэс заслыг хийж байгаа юм.

Хархорин сум нь баруун чиглэлийн зам дайран өнгөрдөг, аялал жуучлал, хөдөө аж ахуйн бүс нутаг тул зам тээврийн авто осол, ахуйн осол, хөдөө аж ахуйн осол илүүтэй тохиолддог аж.