ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар эрс хүйтрэхийн анхааруулж байна

O.Admin
2023-12-08

Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 8-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэхийг онцгойлон анхааруулж байна.

Улаанбаатар хотод ялимгүй цас орж, цасан шуурга шуурч, -18-20 градус хүрч, эрс хүйтрэх тул дулаан хувцаслаж, хальтиргаа, гулгаанаас сэргийлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс АНХААРУУЛЖ байна