ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БНСУ-д хүчингийн хэрэгт холбогдсон Л.Мөнхбатад ял оноолоо

O.Admin
2023-12-08

Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбат Өмнөд Солонгос улсад явахдаа орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэргээр баригдсан билээ. Тодруулбал, Чэжү хотод байрлалтай нэгэн зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 20 настай орчуулагч монгол эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй гэх дуудлага мэдээллийг зургаадугаар сарын 4-ний өдөр 01.00 цагт бүртгэсэн байдаг.

Улмаар 44 настай Л.Мөнхбат нь хийсэн хэргээ санахгүй байгаа гэж мэдүүлж байсан ч эцэст нь хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Өмнөд Солонгос улсын прокурорын байгууллагаас түүнд таван жилийн хорих ял төлөвлөөд байв. 

Тэгвэл Л.Мөнхбатад холбогдох хэргийн шүүх хурлыг энэ арванхоёрдугаар сард товлосны дагуу болж түүнд дөрвөн жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Хэрэв тэнсэнгээ зөрчвөл түүнийг хоёр жилийн хугацаанд хорих юм байна. Мөн хүүхэд болон эмэгтэйчүүдийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагад ажиллах эрхийг нь таван жилээр хязгаарлажээ.