ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Удаа дараа танхайрсан ОХУ-ын иргэнд 10 хоног баривчлах шийтгэл оноолоо

O.Admin
2023-12-13

Цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах кофе шопод “Гадаад улсын иргэн танхайраад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс Оросын Холбооны Улсын иргэн “З.М.А” нь төлбөр тооцооноос маргаан үүсгэж, бэлгийн шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэл, биеэр болон бусад хэлбэрээр илэрхийлж олон нийтийн газарт танхайрсан үйлдэлд зөрчил шалгах ажиллагаа явуулжээ.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн

  • 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 хэсэг,
  • 6.26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд албадлагын арга хэмжээ авхуулах саналыг харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс түүнд 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Тухайн хүн өмнө нь Дархан хотод дэлгүүрийн худалдагчийн биед халдан торгуулж байсан гэдгийг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.