ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 зөрчил бүртгэгдлээ

O.Admin
2023-12-14

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр нийт 1860 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1384, гэмт хэргийн шинжтэй 100 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 69 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 18 хэргийг нөхөн илрүүлжээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.