ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хутга, хийн буу гаргаж танхайрсан хоёр этгээдийг тус бүр 100 мянган төгрөгөөр торгов

O.Admin
2023-12-14

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас тус дүүргийн наймдугаар хороо, "I Loft" нэртэй баарны гадна иргэн “А”, “Г” нар нь 2023 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга, хийн буу гаргаж танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан.

Шүүхээс дээрх этгээдүүдэд тус бүр 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.