ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гацуур мод шатаж гурван хүүхэд угаартжээ

O.Admin
2023-12-16

Өнөөдөр Баянгол дүүргийн 33-р хороонд айлаас утаа гараад байна гэсэн дуудлагыг 17:14 ирүүлсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход айлын гацуур мод, эд хогшил шатаж, утаажилт ихтэй байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Гал гарах үед хөгжлийн бэрхшээлтэй гурван хүүхэд асран хамгаалах хүнгүй, угаартсан байдалтай байсныг аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.

Иргэдэд сэрэмжлүүлэхэд гацуур мод шатамхай, гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, гэрлэн чимэглэлийн цахилгааны аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна.

Mungkin gambar api