ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Катар Улсад албан ёсны айлчлал хийлээ

O.Admin
2023-12-17

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Катар Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн сайд доктор Халид Бин Мохамед Ал Аттияа-гийн урилгаар 2023 оны аравдугаар сарын 08-12-ны өдрүүдэд Катар Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Катар Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн сайд доктор Халид Бин Мохамед Ал Аттияа нар арванхоёрдугаар сарын 11-ний өдөр албан ёсны уулзалт хийв. Уулзалтаар талууд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцааг хөгжүүлэх, зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг БХЯ-д хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг болгон түвшин ахиулах, айлчлал солилцоог тогтмолжуулах, Катарын цэргийн сургуулиудад цэргийн алба хаагч сургах, хамтарсан сургалт, дадлагыг хоёр талд ээлжлэн зохион байгуулах, шинээр агаарын цэргийн хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах, цэргийн спортын байгууллагуудын хамтын ажиллагааг эхлүүлэх зэргийг харилцан тохиролцлоо.

Mungkin gambar 6 orang

Г.Сайханбаяр сайд хэлсэн үгэндээ, “Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоогоод 25 жил болсон бөгөөд газар зүйн байршлаасаа үл хамааран харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж байгааг онцлон тэмдэглээд, батлан хамгаалах салбарын харилцаа идэвхтэй байгаа нь тантай зургаадугаар сард Сингапур хотноо уулзсанаас хойш Катарын цэргийн алба хаагчид Монгол Улсад зохион байгуулагдсан энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” олон улсын сургууль, “Шийдэмгий шийдвэр” хоёр талын сургуульд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон, Монгол Улсад буцалтгүй тусламжаар тодорхой тооны техник хэрэгслийг хүлээлгэн өгсөн зэргээс харагдаж байна, цаашид ч эдгээр харилцааг өргөжүүлэх боломж байгаа”-г тэмдэглэв.

Халид Бин Мохамед Ал Аттияа сайд хариу хэлсэн үгэндээ “Бид ах дүүгийн харилцаатай болсон, Катарын цэргийн алба хаагчдыг Монгол Улсад хамтарсан сургуульд оролцох үеэр тогтмол дэмжлэг үзүүлдэгт талархаж буйгаа илэрхийлээд цаашид хамтарсан сургуулийнхаа хамрах цар хүрээг өргөжүүлж агаарын цэргийн хамтарсан сургуультай болох саналтай байна гэдгээ онцлов. Мөн Монгол Улсын цэргийн алба хаагчдад Катарын цэргийн сургуулиудад араб хэл заах, цэргийн мэргэжил олгох, команд штабын боловсрол эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэв.

Mungkin gambar ‎9 orang dan ‎teks yang menyatakan '‎امَوَÛ تحت عاية الكريمة حضرة صاحب السمو أمیر البلاد المغدى والقائد العام للقو ات المسلحة القطرية الشيخ حمد بن فة آل ثاني مو ولي القائد ස ثا‎'‎‎

Айлчлалын хүрээнд Батлан хамгаалахын сайд тэргүүтэй төлөөлөгчид Катар Улсын Ахмед бин Мухамедийн нэрэмжит Цэргийн сургууль, Жоан бин Жассимын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын академи зэргээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Ташрамд дуулгахад Ахмед бин Мухамедийн нэрэмжит Цэргийн сургуулийн төгсөх дамжааны оюутнууд Монгол Улсад 2013 оноос хойш тогтмол ирж, хоёр талын хамтарсан сургуулийг хийдэг билээ.

Батлан хамгаалахын сайдын Катар Улсад хийсэн айлчлал нь дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай идэвхтэй харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, тэр дундаа улс орныхоо аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг улс төр, дипломатын аргаар хангах зорилгыг хэрэгжүүлсэн чухал ач холбогдолтой айлчлал боллоо.