ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Батлан хамгаалах яамны шилдгүүд тодорлоо

O.Admin
2023-12-29

Батлан хамгаалах яам 2023 онд хийж хэрэгжүүсэн ажлаа дүгнэж, зорилго, зорилтыг хангахад хичээл зүтгэл гарган амжилттай ажиллаж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр байгууллага, хамт олноо манлайлсан тэргүүний нэгж, албан хаагчид, харьяа байгууллагуудыг шалгарууллаа.

"Тэргүүний бүтцийн нэгж"-ээр БХЯ-ны СБТГ, "Тэргүүний төсөвт байгууллага"-аар БХЯ-ны харьяа "Алдар" спорт хороо, "Тэргүүний ТӨААТҮГ"-аар БХЯ-ны харьяа "Барилга захиалагчийн алба" ТӨААТҮГ, "Тэргүүний хэлтсийн дарга"-аар БХЗГ-ын Материал техникийн хангамжийг зохицуулах хэлтсийн дарга хурандаа Ж.Банзрагч, "Тэргүүний шинжээч"-ээр СБТГ-ын Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн Улсын дайчилгааны бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч хурандаа С.Рагчаадорж, "Тэргүүний ахлах мэргэжилтэн"-ээр ГХАГ-ын Олон улсын гэрээ, эрх зүй, ёслолын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн ахмад Ц.Сэргэлэнбаатар, "Тэргүүний мэргэжилтэн"-ээр ТЗУГ-ын Нийгмийн хамгаалал, шагнал урамшууллын асуудал хариуцсан мэргэжилтэн дэд хурандаа Х.Мөнхзаяа, "Тэргүүний үйлчилгээний ажилтан"-аар БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ, аж ахуйн хэлтсийн ээлжийн тогооч Б.Мөнхцэцэг, сантехникч Д.Цогтгэрэл нар тодорлоо.

Mungkin gambar 4 orang dan teks

Энэ үеэр бие бүрэлдэхүүнд хандан Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Бид 2023 оныг өндөр их амжилттайгаар үдэж байна. БХЯ-наас энэ онд олон чухал ажлыг шийдвэрлүүлсэн. Тухайлбал, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэргэмжийн тухай хууль”-д олон жил хүлээгдсэн шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж чадсан. Алба хаагчдынхаа эрх зүйн байдлын тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж дэмжүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр олон чухал баримт бичгийг батлуулсан. Цэргийн дүрмээ шинэчилж, цэргийн дүрэмт хувцсандаа нэмэлт өөрчлөлт оруулсныг дурдах нь зүйтэй. Мөн цэргийн цол олгох журам, харилцаагаа зохицууллаа. Цэргийн албаны тогтолцоог боловсронгуй болгох бодлогоо танилцуулж, эцэслэн бэлэн болголоо. 30 гаруй жил хүлээгдсэн Зэвсэгт хүчний Зэвсэглэл техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогын асуудлыг УИХ-ын АБГБХ болон УИХ-ын нэгдсэн чуулганы өндөр босгыг давууллаа.

Энэ асуудал үндсэндээ дэмжигдээд явж байгаа. Алба хаагчдынхаа нийгмийн хамгааллын асуудлаар дорвитой өөрчлөлт хийж, энэ хүрээнд 28 том, жижиг төсөл хэрэгжүүлсэн. Мөн салбарын алба хаагчдын цалинг 40-80 хувиар нэмэгдүүлж чадсан. 2024 оны Монгол Улсын Батлан хамгаалах салбарын төсөв түүхэнд байгаагүйгээр өндөр түвшинд батлагдлаа. Яамд болон аймаг нийслэлийн дайчилгааны даалгавар, нэгдсэн төлөвлөгөөг 20-иод жилийн дараагаар Засгийн газрын хуралдаанаар батлуулж, цэргийн ангиуд болон улсын төсөвт сумны үйлдвэрийн газрыг шинээр байгуулсан гээд томоохон ажлын ард гарч чадсан амжилт бүтээл дүүрэн жил байлаа гэж дүгнэж байна” хэмээгээд байгууллага, хамт олноо манлайлан ажил амжилтаараа бусдадаа үлгэр дуурайлал болсон Батлан хамгаалах яамны тэргүүний алба хаагчид, харьяа байгууллагуудын хамт олонд баяр хүргэж, амжилт хүслээ.

Mungkin gambar 3 orang

Mungkin gambar 3 orang, mimbar dan teks

Mungkin gambar 4 orang, Oval Office dan teks

Mungkin gambar 4 orang dan teks

Mungkin gambar 4 orang dan teks

Mungkin gambar 4 orang