ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сураггүй болсон малчныг эсэн мэнд олжээ

O.Admin
2024-01-03

Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум Уст тохой багийн Шивээстийн-Ам гэдэг газраас тус багийн малчин Б алга болжээ. Энэ байршил нь аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т байдаг юм байна. Тэрбээр өчигдөр буюу нэгдүгээр сарын 02-ны өдрийн 20:00 цагт гэрээсээ гарчээ.

Энэ талаарх дуудлага мэдээллийг 01.03-ны өдрийн 00:30 цагт Онцгой байдлын газарт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчдыг уг эрлийн ажлыг эхлүүлжээ. Ингэхэд, иргэн Б/30 настай эрэгтэй/-г 00:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагаа явуулж, шөнийн 03:50 цагт тус багийн Цэнгэл хайрханы бэл гэдэг газар /гэрээс нь баруун урд зүгт 5 км/-аас эсэн мэнд олсон байна.