ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголд эмчлэх боломжгүй зургаан өвчний эмчилгээг нэвтрүүлжээ

O.Admin
2024-01-11

Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн чиглэлээр гадагшаа урсах зардлыг бууруулах, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахтай холбоотой санхүүгийн хүндрэлээс сэргийлэх зорилгоор шаардлагатай тоног төхөөрөмж, хүний нөөцийг бэлтгэхэд анхаарал хандуулснаар  Монголд эмчлэх боломжгүй 26 өвчний жагсаалтаас зургааг хасаж чаджээ.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний Лавлагаа, шатлалын тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Хулан “Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/370 дугаар тушаалаар гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай 26 өвчний жагсаалтыг гаргасан. 2023 оны байдлаар нийт 99 өргөдөл ирж, шийдвэрлэсэн байна. Үүний 40 гаруй хувь нь хүүхэд байдаг. Гадаад улсад эмчлүүлж буй мөнгөний урсгалыг барих, Монголдоо эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэх ажил төрөлжсөн болон тусгай эмнэлгүүдэд хийгдэж байна. Тухайлбал, УГТЭ-т ризотомийн  мэс заслын хагалгааг долоон хүүхдэд амжилттай хийсэн. Шинэ технологийг нэвтрүүлэхэд хүний нөөц, техник технологи багаж төхөөрөмжөө бэлтгэхээс эхлээд маш их хугацаа, бэлтгэл шаарддаг” гэлээ.

Өнгөрсөн хугацаанд шинэ технологи нэвтрүүлэх зардлыг эмнэлгүүд өөрсдөө хариуцаж ирсэн бол энэ жилээс тухайн зардлыг Эрүүл мэндийг дэмчих сангаас гаргахаар болжээ. Ингэснээр эх орондоо эмчлэх боломжгүй 20 гаруй өвчнийг шат дараатайгаар эмчлэх боломж бүрдэнэ гэдгийг салбарынхан онцолж байна.