ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баяндалай суманд хагас автомат уурын зуух шинээр ашиглалтад орлоо

O.Admin
2024-01-11

Баяндалай сумын иргэдийн тав тухыг хангах, сумандаа сайхан амьдрах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд хагас автомат уурын зуухыг барьж, ашиглалтад орууллаа. 

Тус ажлыг "Шүтээн-Эрдэнэ" ХХК хийж гүйцэтгэн, "Гурван Мөнх" ОНӨААТҮГ ашиглалтад хүлээн авлаа. Шинээр барьж байгуулсан бүтээн байгуулалтын ажлыг хүлээн авах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат болон, сумын удирдлагууд, орон нутгийн иргэд оролцож, барилга байгууламж, тоног төхөөрөмж, ажиллах горимтой нь танилцлаа.