ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ӨМНӨГОВЬ: Аймгийн хэмжээнд 60, отрын бүсэд долоон худаг шинээр ашиглалтад оруулжээ

O.Admin
2024-01-12

"Нутгийн хишиг" хөтөлбөрийн дагуу Өмнөговь аймагт Усжуулалтын хоёрдугаар аяныг зарласан.

Энэ хүрээнд худаг ус гаргах ажлыг эрчимжүүлж, 2023 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 сумын бэлчээрт 60 инженерийн хийцтэй худаг шинээр гаргажээ. Мөн отрын бүсэд долоон шинэ худаг гаргах ажлыг гэрээ байгуулан гүйцэтгүүлж, байнгын ашиглалтад оруулсан байна. 

Үүний үр дүнд 201 малчин өрхийн 80.4 мянган толгой малыг усаар хангаж, 100.5 га бэлчээрийг шинээр усжуулсан байна. Мөн 15 сумдын бэлчээр нутагт 24 хуучин худаг, отрын бүс нутагт долоон хуучин худгийг сэргээн засварлаж, 72 малчин өрхийн 28.8 мянган толгой малыг усаар хангаж 46.5 га бэлчээрийг сэргээн усжуулжээ.

Mungkin gambar 1 orang dan teks