ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Түмэн тэмээний баяр” ирэх сард болно

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-01-29

Өвлийн аялал жуулчлалын хүрээнд Гиннесийн дээд амжилтыг тогтоосон "Түмэн тэмээний баяр-2024" эвент 2024 оны хоёрдугаар сарын 1,2,3 өдрүүдэд Өмнөговь аймаг Даланзадгад хотод зохион байгуулагдана. 

Тус баярт Хурд хамтлагийн "Би Монголтойгоо адилхан" тоглолт хоёрдугаар сарын 21-ны  19:00 цагт Өмнөговь Даланзадгад хотын Аймгийн хөгжимт жүжгийн театрт тоглогдох бол Монголын дизайнеруудын холбоо, Гоёл наадмын тэргүүн шагналт загвар өмсөгчид, зохион бүтээгчдийн хамтарсан шоу тоглолт Монголын шилдэг загвар бүтээгчдийн бүтээсэн тэмээний ноос ноолууран бүтээгдэхүүний хувцас загварын үзүүлбэр болно. 

Үүнээс гадна мэндлэх хүндлэх ёс, хөөрөгний үзэсгэлэн, “Тэмээчид дуулж байна” дууны уралдаан, “Ингэний сүүний баяр-Өмнөговьд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, “Тэмээтэй сайхан хос” шалгаруулах уралдаан зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

slow loris, газрын зураг ба бичвэр-н график зураг байж магадгүй

Mungkin grafik peta

 

газрын зураг ба бичвэр-н график зураг байж магадгүй