ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Батдөл нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлогдлоо

O.Admin
2024-02-05

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэхээр болсон.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долоодугаар сарын 7-ны өдрийн шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны аравдугаар сарын 10-ны өдрийн магадлалтай С.Батдөл нарын долоон хүнд холбогдох дээрх хэргийг хянан хэлэлцэх хугацааг хойшлуулах хүсэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс шүүх бүрэлдэхүүнд ирүүлжээ. Тодруулбал, шүүгдэгч С.Батдөлийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Д.Амаржаргал нар нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралд ирж амжаагүй тул шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангах үүднээс шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан байна.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх