ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түр хаасан авто замын хөдөлгөөнийг нээлээ

O.Admin
2024-02-18

Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗТХС-ын тушаалаар 2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас өнөөдөр буюу хоёрдугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл дараах газруудад автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон байсныг нээлээ.

А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр

А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь

А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад

А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан

А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан

А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламж хэвийн үргэлжилж байна.

Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч ихэнх нутгаар хүйтэн, авто зам хальтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.