ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Авто замд хог хаясан жолоочийг 10000 төгрөгөөр торгожээ

O.Admin
2024-02-22

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, нэгдүгээр хорооллын арын авто замд нэгэн жолооч машинаа цэвэрлэсэн хогоо хаяж буй бичлэг нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн.

Тэгвэл уг жолоочийг Зөрчлийн тухай хуулиар 10 мянган төгрөгөөр торгожээ. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 5.1-д: Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу торгуулийн шийтгэл ногдуулсан байна.