ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

15 настай хүү машин жолоодож, гурван настай хүүхдийг мөргөжээ

O.Admin
2024-03-05

Цагдаагийн байгууллагад Баянхонгор аймагт энэ сарын 04-ний өдөр насанд хүрээгүй хүүхэд Б /15 нас/ нь Toyota Prius маркийн автомашиныг жолоодож яваад хөдөлгөөн эхлэх үедээ бага насны хүүхэд О /3 настай/-г мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан зам тээврийн осол бүртгэгдэн холбогдох шалгалтыг явуулж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн,

  • Насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх
  • Бага насны хүүхдийг авто замын орчимд хараа хяналтгүй байлгахгүй байх
  • Бусдад энэ талаар шаардлага тавьж, сэрэмжлүүлнэ үү.