ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Танкийн тусгай хорооны бүсгүйчүүд ангийнхаа малчин өрхүүдэд тусламж үзүүлжээ

O.Admin
2024-03-11

Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийнхөн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн тохиолдуулан ангийнхаа зургаан малын суурьт зургаан бүлгээр ажиллаж, малчин эмэгтэйчүүддээ дэмжлэг үзүүллээ.

Улс орны хэмжээнд хаваржилт хүндэрч, малчид амаргүй цаг үеийг туулж байгаа энэ үед тэдний нэг өдрийн ажлыг хөнгөвчлөх, урам зориг өгөх, тулгамдаж буй асуудлыг ангийн удирдлагад танилцуулах зорилготой энэхүү бүтээлч арга хэмжээнд ангийн эмэгтэйчүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдсан юм.

Ангийн малчин Т.Мягмардорж, П.Бямбацэрэн, Г.Нэргүй, Г.Базаррагчаа, И.Рэнцэндаваа, О.Жамъян нарынх ангийн байрлалаас 5-110 км зайтай, өөр өөр суманд нутаглаж байгаа ч ангийн бүсгүйчүүд хол, ойр гэлгүй зорин очиж, эзэгтэйн ажилд туслах, малын хашаа саравчийг нь цэвэрлэх, түлээ нүүрс бэлтгэх төдийгүй 14 хоногийн хоолны материалыг бэлтгэж, ангийн эмч, сувилагч бүсгүйчүүдээс тэдэнд дусал хийхээс эхлээд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүллээ.

Mungkin gambar 3 orang

Нэг өдрийг ангийнхаа малчдынхаа санаа сэтгэлийг дэмжиж, тусламж үйлчилгээ үзүүлсэн эмэгтэйчүүдийн сайн үйлс удирдлага, хамт олныхоо талархлыг хүлээж, дараа жил сар шинийн өмнөхөн дахин зорьж, туслахаар урам зоригоор цэнэглэгдэж чадсан юм.

Хошууч Л.АМАРБАЯСГАЛАН