ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдээ дарамталсан бол эцэг, эх байх эрхийг хасна

O.Admin
2024-03-26

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ний 14:00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулахаар товложээ.

Хуулийн төслийн заалтаас онцолбол хүүхдийг үл хайхарсан, эсхүл дарамталсан бол шүүхээс эцэг, эх байх эрхийг зургаан сараар хязгаарлах зохицуулалтыг тусгасан байна. Хэрэв хуулийн төсөл батлагдвал 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөх аж.

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоосоор  нэвтэрч танилцана уу. Төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалж, гишүүдээр Ш.Адьшаа, Г.Амартүвшин, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Ж.Чинбүрэн нар ажиллаж байгаа юм.