ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орхон аймгийн 12 давхар барилгад гарсан галыг бүрэн унтраажээ

O.Admin
2024-04-05

Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах “Гранд гарден” 12 давхар 2А байрт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 5-ны 11:51 цагт гарсан түймрийг 14:10 цагт бүрэн унтраалаа.

Тус байранд 4-5 айл нүүж орсон бөгөөд галд өртсөн, гэмтэж, бэртсэн хүн байхгүй. Түймрийн дуудлагаар Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56, 81, 58, 68 дугаар ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.