ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ӨМНӨГОВЬ: Соёлын өв тээгчдийн улсын уралдаан эхэллээ

O.Admin
2024-04-05

Морин хуурчдын болон ерөөлч, магтаалчдын улсын уралдааны нээлтийн үйл ажиллагаанд 1000 гаруй соёлын өв тээгч оролцлоо. 

Батмөнх даян хаан мэндэлсний 560 жилийн ойд зориулан Өмнөговь аймагт зохион байгуулж байгаа МУСГЗ, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгалжавын нэрэмжит Морин хуурчдын улсын уралдаан, МУСГЗ, ерөөлч Гомбын Оргой агсны нэрэмжит Ерөөлч, магтаалчдын улсын уралдаан дөрөвдүгээр сарын 05,06-ны өдрүүдэд Даланзадгад хотод болно.

Өнөөдөр Даян хааны талбайд тус улсын уралдаануудын нээлтийн арга хэмжээ ёслол төгөлдөр болж, 1000 гаруй соёлын өв тээгч, уран бүтээлчид оролцлоо. Морин хуурчдын улсын уралдаанд найман аймгийн 252 морин хуурч, Ерөөлч, магтаалчдын улсын уралдаанд 10 аймгийн 113 ерөөлч тус, тус оролцож байна.

Mungkin gambar keramaian

Mungkin gambar 3 orang dan orang menari

Mungkin gambar 14 orang, klarinet, keramaian dan teks