ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амиа хорлохыг завдсан 56 настай эмэгтэйн амийг аварчээ

O.Admin
2024-04-29

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо тагтнаас эмэгтэй хүн зүүгдсэн байдалтай байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.04.28/ 09:43 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Н/56 настай, эмэгтэй/ нь гэр бүлийн маргааны улмаас амиа хорлохыг үйлдэл хийх гэж байсныг зогсоож, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэж өгсөн байна.

Мөн Төв аймаг, Баянчандмань сум Чандмань баг зам тээврийн ноцтой осол болж, автомашины эд ангид хоёр хүн хавчуулагдсан байна. Ослын дуудлагыг өнөөдөр /2024.04.29/ өдрийн 04:44 цагт хүлээн авч, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очжээ. Иргэн Б-ийн "Хьюндай Маяти" загварын ачааны автомашины урдаас иргэн Э-ын “Ниссан Караван” загварын суудлын автомашин мөргөж суудлын автомашины жолооч Э /32 настай, эрэгтэй/ жолооны хүрдэнд, зорчигч Т /18 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид тус тус хавчуулагдсан байсныг 20 минут ажиллаж гарган тус сумын Замын цагдаагийн зохицуулагчид хүлээлгэж өгчээ.

Үүнээс гадна Баянхонгор аймаг, Өлзийт сум Бай-Ам багийн нутагт суудлын автомашинууд замын хажуу руу орж цасанд суусан тухай дуудлагыг өчигдөр /2024.04.28/ 06:30 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид очиж С-ын  “Тоёота Альфард” загварын суудлын автомашин таван том хүн, хоёр хүүхдийг,  “Тоёота Ланд-100” загварын автомашин долоон том хүнийг,  Б-ын “Тоёота Приус-20”, М-ийн  “Тоёота Приус-20” загварын автомашины 11 том хүн, нэг хүүхдийг цаснаас татан гаргасан байна.