ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дархан-Уул аймагт 3148 хөгжлийн бэрхшээлтэй хүн бүртгэлтэй

O.Admin
2024-04-29

Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд бүртгэлтэй нийт 3148 хүн байгаагаас насанд хүрэгчид 2733, хүүхэд 415, дотооддоо бүртгэсэн нийт 152 хүн байна.

2024 оны хоёрдугаар сарын 15-ны өдрөөс хойш үйлчлүүлсэн нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн давтагдсан үзүүлэлтээр 408 хүн үйлчилгээ авсны 71.2 хувь буюу 304 нь хүүхэд, 28.9 хувь нь насанд хүрэгч байжээ. Үүнээс хүүхдийн хэл засал 37.8 хувь, хөдөлмөр засал 37.5 хувь, хөдөлгөөн засал 23 хувь, сэтгэл засал 1.6 хувийн тус тус үзүүлэлттэй байна.

Харин насанд хүрэгчдийн хувьд хөдөлгөөн засал 37 хувь, хөдөлмөр засал-44.3 хувь, сэтгэл засал 18.5 хувь тус тус үзүүлэлттэй байгаа аж.