ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдрөөс импортын гурил татваргүй боллоо

O.Admin
2024-05-01

Монгол Улсын Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Гурилыг импортын татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. Уг хууль нь тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэж байсан юм.

Хүнсний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, тавдугаар сарын 1-нээс "Монгол Улсын хилээр орж ирэх хүнсний хэрэглээний буудай, малын тэжээлийн импортын татварыг тэглэж байгаатай холбогдуулан ямар нэгэн хэмжээ, хязгаар, квот тогтоохгүй байх" тухай шийдвэрийг гаргасан. Ингэснээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, тэр дундаа стратегийн бараа бүтээгдэхүүн буюу хүнсний гурил, малын тэжээл ямар нэгэн хугацаагүйгээр өнөөдрөөс эхлээд импортын татваргүй болж байна.

Мөн тэрбээр "Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 1 кг гурилын үнэ 1600 төгрөг хүртэл буурах боломжтой" гэдгийг хэлж байв.