ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бүх нийтийн их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 20 мянга орчим иргэн оролцжээ

O.Admin
2024-05-09

Их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 350 СӨХ, 3,842 ААН, есөн их дээд сургууль, коллеж, дүүргийн ЗДТГ-ын харьяа 30 хэлтэс, алба, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээний гурван байгууллага, хог хаягдал тээвэрлэлт, үйлчилгээний зургаан байгууллага, ногоон байгууламж, гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт хариуцсан найман байгууллага, иргэдийн бүлэг, сайн дурын байгууллагуудын 19,870 иргэн цэвэрлэгээнд оролцлоо.

Нийтийн эзэмшлийн 2,680,000 м.кв талбайг цэвэрлэж,  480 тн үүсмэл болон түүвэр хогийг түүсэн юм. Мөн 105,000 м.кв зам талбайн хөөстэй угаалга, шилэн фасад бүхий 78 барилга, гадна хаягийн 680 байгууламж, 176 хүүхдийн тоглоомын талбай, 12,300 метр хашаа хайс, 139 хогийн сав, 179 гэрэлтүүлгийн шон цэвэрлэсэн.

Сэлбэ гол, автобусны буудал, худалдаа үйлчилгээний зах, нийтийн эзэмшлийн гудамж замын нийт 130,000 м.кв талбайг ариутгаж, халдваргүйжүүллээ. Хуваарийн дагуу өнөөдөр Хан-Уул дүүрэгт их цэвэрлэгээ зохион байгуулна.