ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бэлхийн гүүрийг буулгаж, түр зам гаргажээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-09-26

Сүхбаатар дүүргийн 16,18 дугаар хороо Бэлхийн төмөр бетон гүүрийг буулгаж, шинээр барих ажил эхэлжээ.

Гүүрэн байгууламжийн шинэчлэлтийн ажлын хүрээнд гүүр барих хугацаанд ашиглах түр замын ажил дуусч, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдөр нээсэн байна.

Зам болон барилгын ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар гүйцэтгэж байгаа аж.
Шинэ гүүрийн ажлын гэрээт хугацаа 2018 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр дуусна гэж НАЗХГ-аас мэдээллээ.