ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-10-12

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан хоёр этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдрийн 22:00 цагийн үед 17, 18 настай хоёр эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа юм байна.

Мөн тус өдөр Орхон аймагт 34 настай эрэгтэй мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ.