ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Германд сурдаг монгол оюутан цахим халдлага хийжээ

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-10-18

Германд сурдаг монгол оюутан цахимаар Монголд оршин суудаг нэгэн иргэний банкны дансанд халдаж, улмаар 8.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарчээ.
Уг хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба шалгаж буй аж. Мөн дээрх гэмт этгээдтэй хамтарсан Дархан-Уул аймагт оршин суудаг хоёр залууг баривчлан саатуулсан байна. Энэ хэргийн хохирогч “Хэн нэгэн этгээд фэйсбүүк, мэйл хаяг руу халдаж, бүх зураг болон мэдээллүүдийг нь устгасан. Фэйсбүүктээ орж болохгүй болмогц дүүдээ энэ талаар хэлсэн. Дүү нь “Таны фэйсбүүк хаягийг өөр хүн ашиглаж байна” гэсэн. Ингээд дахин нууц үгээ оруулж, фэйсбүүк хаягтаа нэвтрэхэд хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүний зурагтай нээгдсэн. Мөн миний хаягаар уул уурхайн лиценз зарна гэх мэт зар цахимаар цацсан байсан.  Хэд хоногийн дараа шөнө унтаж байхад утсанд таны данснаас 8.7 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ гэсэн мессэж ирсэн. Ингээд Хаан банкинд хандахад Эрүүгийн цагдаагийн газар ханд гэсэн” хэмээн ярьжээ. Хохирогчийн гомдлын дагуу тус албаныхан шалгалт явуулахад гадаадад сурдаг монгол оюутан энэхүү хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.