ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Ням-Осор: 500 сая төгрөгөөр үйлдвэр барьсан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-11-06

Төрийн өмчийн бодлого,  зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Хос -Эрхэс” ХХК-ийнхаа нэрээр 500 сая төгрөгийн зээл авсан гэсэн мэдээлэл, баримтын хамт олон нийтэд хүрсэн билээ. Энэ талаар түүнтэй холбогдож, “таван үг” солилоо.

-Сайн байна уу, Та Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 500 сая төгрөгийн зээл авчээ. Энэ үнэн үү?
-Зээл авсан нь үнэн. Авсан зээлээрээ төмөр торон хашааны үйлдвэр барьсан. Би дөрвөн жил дараалан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл хүссэн. ХХААХҮ-ийн сайд  асан П.Сэргэлэнгийн үед зээл хүссэн. Гэвч шийдэгдэхгүй байсаар  Б.Батзориг сайдын үед олгосон. Зээлийнхээ мөнгөөр үйлдвэрээ бариад, тоног төхөөрөмжөө авсан.

-Та зээлээ төлж байна уу?
-Аваад удаагүй байгаа. Зээлээ хугацаанд нь төлөөд явж байна. Манай үйлдвэр 14-16 загварын  төмөр тор хийдэг.

-Жижиг, дунд үйлдвэрийн зээлийг өмнө нь банкиар олгодог байсан. Та энэ нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх хүний нэг нь?
-2009-2012 оны дуустал банкиар зээлээ олгож байсан. Тухайн үед сум, аймаг, дүүрэг бүрт комисстой байсан. Комиссын шийдвэрээр зээл олгодог байсан. Мөнгийг аймаг бүрт  хуваариладаг. Мөнгө хуваарилах ажлыг Сангийн сайд шийддэг байсан. Бодлогын журмыг Засгийн газар шийддэг байлаа.  Бид зөвхөн үр дүнг хянаж ажилладаг байсан юм. Авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна уу гэдэгт хяналт тавьдаг байлаа. Сүүлийн үеийн дүрэм, журам заавар яаж, хэрхэн өөрчлөгдсөнийг  сайн мэдэхгүй.

-Ер нь ЖДҮХС-гийн зээлийг банкиар өгөх зөв үү эсвэл сайдын үзэмжээр тараагаад байх юм уу?
-Банкаар олгох зөв. Сайдын мэдэлд очсон нь зарчмын хувьд буруу.

-Зээл авсан хүмүүсийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Та шалгуулахад бэлэн үү?
-Шалгуулахад бэлэн.