ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Ultimate cycler” гэх цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-11-16

“АНУ-ын хөрөнгө оруулалттай эрсдлийн сантай” гэж иргэдийг хууран мэхэлж, “Ultimate Cycler” гэх цахим хуудсаар дамжуулан их хэмжээний хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Энэхүү сүлжээний гэх хэрэгт хохирсон иргэд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандаж, тус сүлжээнд элсэхгүй, мөнгө шилжүүлэхгүй байхыг анхааруулжээ.

Тус хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатартай холбогдож, гомдол мэдээлэл бүртгүүлэхийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас мэдээлэв. Холбогдох утасны дугаар 91118540 юм байна.