ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Бямбаа: Миний хүүгийн компанийн 50 хувийг хятадын компани эзэмшдэг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-02

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаатай  ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар таван үг солилоо. 

-Таны эзэмшил бүхий “Уран Сэлэнгэ” гэх компани ЖДҮХС-гаас 300 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Миний нэр дээр ямар ч компани байхгүй. 

-Тэгэхлээр энэ мэдээлэл худлаа гэсэн үг үү?
-Миний хүүгийн компанийг ярьж байгаа байх. Компани нь зээл авсан үгүйг би мэдэхгүй. Миний хамааралтай компани биш. 

-Компанийнх нь 60 хувийг хятадын компани эзэмшдэг гэсэн мэдээлэл байна?
-60 хувь биш. Тэрийг нь сайн мэдэхгүй. 50 хувийг нь л хятадын  компани  эзэмшдэг байх. Ер нь хятадын хөрөнгө оруулалттай компани гэдэг нь үнэн. Талаас илүү хувь эзэмшдэг гэдэг нь худлаа. Сэлэнгэ аймагт ашгаасаа биш борлуулалтаасаа 2.5 хувийн татвар төлдөг. Сүүлийн гурван жил дараалан Сэлэнгэ аймгийн найдвартай татвар төлөгч болсон.

-ЖДҮХС-гаас хэзээ зээл авсан юм бол?
-Мэдэхгүй. Өөрөөс нь асуу. 

-Зээлээ эргэн төлж эхэлсэн үү?
-Эргэн төлөх хугацаа нь арай болоогүй. Хүүгээ төлөөд явж байгаа.

-Хүүгийн тань компани зээл авахад таны оролцоо байсан уу?
-Миний оролцоо огт байхгүй. Би Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга. Тиймээс миний хариуцдаг, нөлөөлж болох яам, агентлаг гэж байхгүй. Би зээл авахад нь хамаарсан байх үндэслэл ч байхгүй.