ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ашиглаагүй газрыг хурааж авлаа

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2018-12-11

Орон сууцны хорооллын барилгуудын дунд болон сургууль, цэцэрлэгийн орчны газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар эзэмших, ашиглах эрхийг нэмж олгохгүйгээр шийдэж энэ төрлийн үйл ажиллагааг 2016 оноос хойш бүрэн зогсоогоод байгаа билээ. Энэ хүрээнд хууль зөрчин олгогдсон өмнөх газруудын эрхийг цуцалж, нийтийн эдэлбэрт шилжүүлэх, эсвэл тухайн сургууль, цэцэрлэгт буцаан олгох ажлууд хийгдэж байгаа ажээ.

Энэ хүрээнд Нийслэлийн газрын алба сургууль, цэцэрлэг болон орон сууцны хороолол дунд байрлах, хоёр жил ашиглаагүй болон зориулалтын бусаар газраа ашигласан 606280 м2 газар буюу 60.6 га газрыг хүчингүй болгож, сургууль, цэцэрлэг болон нийтийн эзэмшилд буцаан шилжүүлсэн байна.

\