ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана

Х.БОЛОР (сэтгүүлч)
2018-12-13

Нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг. Энэ жил уламжлал ёсоор төв талбайд 22 метр өндөртэй сүлд модыг сэргээн засч, өнөөдөр гэрлийг нь асаахаар тогтсон билээ. Уг арга хэмжээнд нийслэлийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцох юм байна.

Мөн нийслэлчүүд шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр арванхоёрдугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайдаа цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулдаг. Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг угтсан арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай.