ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тайваний тагнуул гэх З.Пагмажавын ялыг хэвээр үлдээжээ

O.Admin
2019-01-09

УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн туслахаар ажиллаж байсан З.Пагмажав гэх эмэгтэй Тайваний тагнуулын албатай хамтран ажиллаж, улсын нууц задруулсан тухай дуулиан 2014 онд дэгдэж байлаа.

Улмаар, түүнийг эх орноосоо урвасан гэм буруутайд тооцож, 2015 оны наймдугаар сарын 26-нд Анхан шатны шүүхээс 16 жилийн ял оноож байсан юм. Түүнд Эрүүгийн хуулийн 79.1 дүгээр зүйлд зааснаар ял төлөвлөсөн байдаг. З.Пагмажав нь гишүүн асан М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байхаас туслахаар нь ажиллаж байсан билээ.

Тэрбээр, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа давж заалдсан бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх түүнд Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман жил хорих ял оногдуулсан юм.