ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой

Т.САНДАГ-ОЧИР
2019-01-17

ӨВЛИЙН АДАГ ХӨХӨГЧИН ҮХЭР САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

 

Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ.
Наран ургах, шингэх: 08.33-17.31
Барилдлага: Үл тохирох 
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй 
Суудал: Хий

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.