ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Киргизүүд ээ, битгий сүржигнэ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-20

Киргизийн нийслэл Бишкек хотноо өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт олон хүнийг хамарсан жагсаал болов.  Юуны төлөө жагссан гэж бодож байна. Эрх баригчдыг эсэргүүцэх, авлига авсан хүмүүсээс шударга ёс шаардаж, нэг даргыг огцруулахын төлөө тэмцсэн гэж бодож байна уу, үгүй. Хятадын нөлөөлөлд хэт автлаа гэж жагссан аж.

Жилийн өмнө Бишкек хотын гол цахилгаан станцад хятадууд өргөтгөл хийжээ. Түүнийх нь дараа гэмтлийн улмаас тав хоног харанхуй болж, нийгмийг цочроосон. Үүнээс болоод иргэд нь жагсаж, тэмцэж, Хятадын нөлөөллөөс гарах, хятад хүнтэй суухыг хориглох хууль гаргахыг шаарджээ. Ёстой сүржигнэдэг байна шүү. Монгол Улсын юу юуг хятадууд барьж өглөө. Одоо ч хятадуудын оролцоогүй салбар гэж алга. Хийж болох бүх бизнест хятадууд оролцож байна.

Барилгын материалын захыг тэр чигээр нь хятадууд атгачихсан. Монгол хүүхнүүдийг эхнэрээ болгож авлаа. Хоёр баян хятад Монголын нэг том ордыг хоорондоо булаацалдаж, цагдаад хандаад л байж байгаа.  Ийм байхад монголчууд жагсч тэмцэж, эсэргүүцэж, хүүхнүүдээ харамлаагүй байна. Гэтэл ганцхан станциас болоод хятадуудыг үзэн ядахаа ихэсгэж, жагсч байх юм. Үүнийг чинь сүржигнэл гээд байгаа юм. Манай монголчууд бол тайван, амгалан хүмүүс.  

Ямар ч жагсаалд барагтай бол оролцохгүй.  Харин дэлгүүрийн сугалаанд хэдэн арван мянгаараа очно. Хятадуудыг зөвхөн цахим орчинд л үзэн ядна. Юун тэдний эсрэг тэмцэж, жагсах. Харин ч цагаан сараар Эрээн хотоос хамаг “хог”-ийг нь авч ирэхийн тулд зээл авдаг элэгсэг дотно харилцаатай.  Махны, барилгын, уул уурхайн, хүнсний салбараа тэдэнд атгуулчихсан.  Гэсэн ч бид жагсахгүй. Угаас бид сүржин занд дургүй үндэстэн.