ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Германчууд газрын ховор элементийг сонирхов

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-22

УУХҮ-ийн сайд Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн Монголын талын дарга Д.Сумъяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр сайд Д.Сумъяабазар ноён О.Виттке болон тус улсын Холбооны Канцлерийн эдийн засгийн зөвлөх Л.Х.Рёллёр, “Хермес” даатгалын байгууллага, “Шпаркассе” банк, “Экспорт хөгжлийн агентлаг”-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтын үеэр АСЕМ-ын 12 дугаар дээд түвшний уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Холбооны Канцлер А.Меркелтэй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрчимжүүлэх сонирхлоо илэрхийлсэн талаар ярилцав. Тухайлбал, 2011 онд байгуулсан Ашигт малтмал, Технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр  хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар хэлэлцэв. Уг ажлын хүрээнд Монгол Улсын газрын ховор элементийн геологийн судалгаа, олборлолт, ашиглалтын тал дээр хамтран ажиллах талаар санал солилцожээ. Мөн Улаанбаатар хотын дагуул эко хотыг байгуулах  болон Газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн дамжуулах хоолойн санхүүжүүлэлтийн асуудлаар тус тус ярилцсан байна. Уулзалтын төгсгөлд Герман Монголын Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн хуралдааныг энэ оны тавдугаар дугаар сарын 21-нд Берлин хотноо зохион байгуулахаар товоо тогтжээ