ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятад иргэнээс авлига авсан цагдааг шүүнэ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-17

Одоогоос жилийн өмнө зам дээр монгол эмэгтэйг дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарсан билээ.

Тодруулбал, замын гарцыг бетоноор тагласнаас үүдэн гарцгүй газраар зам хѳндлѳн гарч явсан Монгол эмэгтэйг дайрсан Хятад жолооч осол гаргачихаад хэргийн газраас оргон зайлахыг завдсан.

Тухайн үед хэргийн газарт анх очсон цагдаагийн алба хаагч дээрх хятад иргэнээс 20 сая тѳгрѳг нэхэмжилж, хэргийг түүний талд шийдвэрлэж ѳгөхѳѳр тохиролцсон байдаг. Энэ хооронд осолд өртсөн 48 настай эмэгтэй эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан.

Тэгвэл авилга авсан алба хаагч ажлаасаа чѳлѳѳлѳгдѳж, шүүхийн байгууллагаар хэргийг шийдвэрлэхээр болсон бөгөөд энэхүү хэргийг өнөөдөр анхан шатны шүүхэд хэлэлцэх тов гарчээ.