ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орхон голын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-23

Онцгой байдлын газраас Орхон, Сэлэнгэ мөрний мөсөн дээгүүр тогтмол хөдөлгөөн үйлддэг дөрвөн хэсэгт хэмжилт хийжээ. Орхон голын мөсний хэмжээ 10-25 см-ийн зузаантай байгаа бөгөөд, мөсөн дээгүүр халиа гүйж урд эргээр захлан урсжээ. Үүнээс үүдэн мөс сийрэгжиж, тээврийн хэрэгсэл болон явганаар хөдөлгөөн үйлдэхэд аюултай байдал үүссэн байна.

Сэлэнгэ мөрөн, Орхон голын бэлчир хэсгээр мөс түрэгдэн гарч уснаас хөндийрсөн бөгөөд Сүхбаатар сумын нэгдүгээр багийн иргэд гардаг гармын хэсэгт мөсний зузаан 40-20 см байгаа аж. Энэ хэсэгт мөсөн дээгүүр ус хальж урссан тул гармаар гарах боломжгүй болсныг Онцгой байдлын албанаас анхаарууллаа. Иймд Сэлэнгэ мөрөн, Орхон голын мөсөн дээгүүр зорчиход мөс цөмөрч, амь насаа алдах аюултай байгаа тул иргэд баталгаат замаар тээвэр хийх, хөдөлгөөн үйлдэхийг сэрэмжлүүллээ.