ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол хэл бичгийн шалгалтын дүн даваа гарагт гарна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-28

Их, дээд сургуульд элсэгчид монгол хэл бичгийн шалгалтаа өгөөд байгаа билээ. Шалгалтын дүн энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний 09:00 цагт Боловсролын үнэлгээнийн төвийн http://www.eec.mn/ сайтад тавигдах юм байна.  Монгол хэл бичгийн шалгалтыг өнөө жил 16,436  элсэгч өгчээ.  2018 онд  12 дугаар ангийн төгсөгчид дээрх сайт руу орж регистрийн дугаараа хийж, харин өмнөх оны төгсөгчид нэвтрэх нэр, нууц дугаар хийж дүнгээ харна гэнэ. Хэрэв босго оноо 400-д хүрээгүй бол дахин шалгалт өгнө. Монгол хэл бичгийн дахин шалгалт 2019 оны дөрөвдүгээр сарын 20-нд 12:00 цагаас явагдана. Их, дээд сургуульд элсэх гэж байгаа иргэд заавал өгөх ёстой Монгол хэл бичгийн шалгалтыг өгч байж, элсэлтийн ерөнхий шалгалтад /ЭЕШ/ орох эрхтэй болох юм байна.