ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дотоодын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн нээгдлээ

O.Admin
2019-03-30

Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой “Эх оронч худалдан авалт–Үндэсний үйлдвэрлэл– 2019” үзэсгэлэнг “Мишээл экспо” үзэсгэлэнгийн  танхимд нээлээ.

Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл гарах үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгчид, 50 төрийн байгууллага оролцож байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 59 дүгээр тогтоолоор энэ оныг  "Эх оронч худалдан авалтын жил" болгон зарлаж, тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжилтийг зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад, дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалахыг үүрэг болгосны дагуу төв орон нутгийн томоохон худалдааны төвд ийнхүү үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргаж байна.

.