ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадаадынхан 444 тусгай зөвшөөрөл эзэмшдэг

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-01

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 5.5 хувьд нь тусгай зөвшөөрөл бүхий талбай бий гэнэ. Өөрөөр хэлбэл, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай 8.9 сая га байгаа ажээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө  тусгай зөвшөөрөл 2691 байсан. 

Харин тусгай зөвшөөрлийг олгохгүй шийдвэр гарснаар өсөлт саарсан дүр зураг ажиглагдаж байгаа ч одоогоор 3029 зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтынх 1679, хайгуулынх 1350 байгаа. Төрлөөр нь үзэхэд, алтны тусгай зөвшөөрлийн тоо хамгийн их буюу 547, нүүрснийх 318 байна. Гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай 255 эзэмшигчийн 444 тусгай зөвшөөрөл бий гэнэ.